Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус дүүргийн Цагдаагийн газартай хамтран шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдтэй уулзалт хийлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн иргэдэд ял эдлэх явцад анхаарах асуудал, хорих ялаар солих үндэслэл, журмын талаар мэдээлэл өгч, цахим бугуйвч ашиглах, цэнэглэх зааварчилгаа бүхий гарын авлага, материалыг тараасан байна.
Мөн шийтгэл хүлээсэн зарим иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгааг харгалзан үзэж, тус дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст ажлын байранд зуучлуулах санал, хүсэлтийг уламжилж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба