Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад сургалт, гуравласан уулзалт хийсэн байна.
Тодруулбал, тус байгууллагад хүмүүжигч өсвөр насны хүүхдүүд, тэдний ар гэрийн төлөөлөлтэй уулзаж, байгууллагын орчин, ахуй нөхцөл, хүнсний чанар, сургалтын болон нийгэмшүүлэх ажлын үр дүн хууль, журмаар тогтоосон стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг танилцуулжээ.
Мөн прокуророос хүмүүжигч хүүхдүүдийн санал, хүсэлтийг авч холбогдох арга хэмжээг авахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба