Прокурорын байгууллага 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 5, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 8, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 307 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1017 гомдол, хүсэлтийг хянан үзэв.
Үүнээс 238 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 779 хянагдаж байна.
Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 19 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 32 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба