Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газартай хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцжээ.
Энэ хүрээнд эрүүгийн хэрэгт хийгдэж буй ДНК шинжилгээний орчин үеийн чиг хандлага, гадаад улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Монгол Улсын иргэдийг ирүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, АНУ-ын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын туршлагын талаар мэдээлэл, санал солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 11 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” 9 хүнд холбогдох, 5 хэргийг шүүхэд шилжүүлсэн бол одоо 17 хүнд холбогдох, 8 хэрэгт хяналт тавин ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба