Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 329.726 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь аравдугаар сартай харьцуулахад 12.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн хэргийн 71.2 хувь нь Нийслэлд, 28.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол Цагдаагийн байгууллага 92 хувийг, Гадаадын иргэн, харьяатын газар 0.18, Гаалийн байгууллага 0.14, Татварын байгууллага 0.12, Онцгой байдлын газар болон 0.01 хувийг шалгаж, бусад байгууллага 7.5 хувийг нь шалгаж, шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 742 хуулийн этгээд, 302.938 хүн Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээснээс, 77.9 хувь нь эрэгтэй, 22.1 хувь нь эмэгтэй, 64.5 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, үүнээс 67.2 хувь буюу 2.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ.
Арван нэгдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.6, Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 4.8, Хулгайлах зөрчил 7.4, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 13.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 17.8 хувиар тус тус буурсан бол Татварын хууль зөрчих зөрчил, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчил тус бүр 25.6 хувиар буурсан нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.
Харин аравдугаар сартай харьцуулахад Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 9.5 хувиар өсжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба