Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан арга зүйн хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, сургалт хийлээ.
Сургалтаар гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон тохиолдолд хүлээх эрх, үүрэг, анхаарах асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч, санал солилцсон байна.
Тус сургалтад аймаг, Нийслэл, дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтнууд хамрагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба