Өвөрхангай аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сурагчдын дунд “Би хууль мэднэ” уралдааныг зохион байгуулжээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий тус уралдаанд ерөнхий боловсролын болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн ахлах ангийн сурагчид идэвхтэй оролцож, бүтээлүүдээ ирүүлсэн байна.
Тус уралдаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын Мэргэд сургуулийн 11А, 11Б ангийн сурагчид “Нанагийн адал явдал” богино хэмжээний видео шторкоор тэргүүн байр эзэлж, шагнуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба