ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 255 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

A- A A+
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 255 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 4,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 289 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 973 гомдол, хүсэлтийг хяналаа.

Үүнээс 255 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авсан бол одоо прокурорт 718 хянагдаж байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 15 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 22 иргэнд өгч ажиллажээ.