Прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад оролцохоор 223 хүн бүртгүүлсэн. Үүнээс эрх зүйн мэдлэгийн сорилд 108 хүн тэнцэж, Монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг эссэ, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг бодлого, багаар ажиллах удирдан зохион байгуулах, манлайлах чадварыг ярилцлагаар шалгаж, нийт онооны 60 хувь буюу 60 болон түүнээс дээш оноо авсан 59 хүнийг прокурорын туслах ажилтны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэлээ.
Сонгон шалгаруулалтад оролцсон прокурорын байгууллагын захиргаа, үйлчилгээний 70 албан хаагчийн 23, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 49 албан хаагчийн 11, бусад төрийн болон төрийн бус байгууллагад ажил эрхэлдэг 40 албан хаагчийн 10, эрхэлсэн ажилгүй 64 хүний 15 нь тус тус шалгалтад тэнцсэн байна.
Шалгалтад тэнцсэн 59 хүнээс Монгол Улсын их сургууль 20, Их засаг олон улсын их сургууль 11, Шихихутаг их сургууль 9, Отгонтэнгэр их сургууль 7, Дотоод хэргийн их сургууль 6, Монголын үндэсний их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль болон Оросын Холбооны Улс Воронеж хотын хуулийн дээд сургууль, Уралын их сургууль, Хүмүүнлэгийн их сургууль, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Фүдан их сургуулийг тус бүр 1 хүн төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба