Тодруулбал, 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан прокурорын туслах ажилтны сонгон шалгаруулалтад 223 хүн бүртгүүлж, эрх зүйн мэдлэгийн сорил, эссэ, бодлого, ярилцлагын шалгалт өгсөн.Үүнээс шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн оролцогч нарт зориулсан сургалтыг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад нийт 59 хүн хамрагдаж, прокурорын байгууллагын үйл ажиллагаа, холбогдох дүрэм, журмын талаар мэдээлэл авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба