Прокурорын байгууллагаас 2023 онд зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр цагдаагийн байгууллагын бэлэн бус торгуулийн системийг шалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авсан байна.
Шалгалтаар тоног төхөөрөмжийн алдаанаас үүдэлтэйгээр нэг зөрчилд давхардуулж оногдуулсан 14073 шийтгэл бүртгэгдсэнийг илрүүлж, шүүхэд 3707 дүгнэлт бичин хүчингүй болгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба