ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР ПРОКУРОРУУДЫГ МЭРГЭШҮҮЛЖ БАЙНА

A- A A+
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР ПРОКУРОРУУДЫГ МЭРГЭШҮҮЛЖ БАЙНА

Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх сургалт Улаанбаатар хотноо болж байна.

Тодруулбал, цаашид энэ төрлийн хэрэгт хяналт тавьж ажиллах прокуроруудад дотоодын цэрэг болон хил хамгаалах байгууллага, улсын онцгой чухал объект, батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагаа зэрэг цэргийн албаны талаар зохих мэдлэгийг олгож, чадавхжуулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 46 прокурор хамрагдаж байна.