Прокурорын байгууллагаас 2023 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 773 хэрэгт хяналт тавьж, 501 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан нийт 533 хүний 19.6 хувь нь 45-аас дээш, 20.9 хувь нь 18-30, 58.8 хувь нь 31-44 насныхан байгаа бол 43.2 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.
Хүйсийн хувьд 94.6 хувь нь эрэгтэй, 63.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оноос 22.1 хувиар өссөн бөгөөд 55.1 хувь нь Нийслэлд, 44.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба