Прокурорын байгууллага 2023 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын хүсэлтээр болон прокурор өөрийн санаачилгаар 2487 иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.
Үүний үр дүнд 258 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь 2022 оноос 3.7 дахин өссөн байна. Тухайлбал,
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 245.3 тэрбум, Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 7.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл,
- Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 131 сая төгрөг,
- Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 1.8 тэрбум төгрөг,
- Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 346.1 сая төгрөг,
- Төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй 2.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг тус тус нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулж, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба