Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “Бүтээмж, үр нөлөө” уриан дор 3 өдөр зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, нийт прокурор, ажилтнуудад хандаж үг хэллээ.
Энэ удаагийн зөвлөгөөнд Аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын удирдах албан тушаалтнууд биечлэн, 1200 гаруй прокурор, ажилтан цахимаар оролцож, прокурорын байгууллагаас цаашид баримтлах бодлого, чиглэлээ хэлэлцлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба