ХЭРЭВ ЧИ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН БОЛ ИТГЭЛ ДААХ ТОМ ХҮНЭЭС ТУСЛАМЖ, ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ

A- A A+
ХЭРЭВ ЧИ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН БОЛ ИТГЭЛ ДААХ ТОМ ХҮНЭЭС ТУСЛАМЖ, ЗӨВЛӨГӨӨ АВААРАЙ

Сургуулийн орчин нь сурч хөгжихөд таатай, хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх, гадуурхах, дарамт шахалт үзүүлэх, мөн цахим орчинд нэр хүндийг нь гутаах зэрэг асуудал нэлээдгүй их гарах болсон.  

Багануур дүүргийн прокурорын газраас сургуулийн орчинд гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эерэг нөлөөллийн видео контент хийжээ.  

- Хэрэв чи дээрэлхэлтэд өртсөн бол тэвчиж, айж ичиж нууцлах хэрэггүй. Итгэл даах том хүнээс тусламж, зөвлөгөө аваарай.

- Хэрэв чи дээрэлхэлтийн гэрч болсон бол дуугүй өнгөрч болохгүй. Дээрэлхэлтийн эсрэг зоригтой тэмцдэг, таслан зогсоодог нэгэн байгаарай.

- Үе тэнгийн дарамт дээрэлхэлтийг зогсоохын тулд хүн бүрийн, хүүхэд бүрийн оролцоо чухал.