СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД 529 САЯ ТӨГРӨГИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

A- A A+
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНД 529 САЯ ТӨГРӨГИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ

      Ховд аймгийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тус аймгийн 17 сумын “Сум хөгжүүлэх сан”-тай хамтран ажиллаж байна.

     Тодруулбал, зээлийн хугацаа хэтрүүлсэн, эргэн төлөлт хийгээгүй иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хэрхэн оролцдог талаар сан хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт хийх, харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлыг зохион байгуулжээ.

     Энэ хүрээнд тус аймгийн прокурорын газраас  Цэцэг, Үенч, Жаргалант, Зэрэг, Ховд сумдын сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй 70 иргэний 790 сая төгрөгийн зээлийг нөхөн төлүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл бичиж, 529 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

     Аймгийн прокурорын газраас бусад сумдын сум хөгжүүлэх санд учирсан хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор 3 сарын хугацаатай нэгдсэн аяныг эхлүүлжээ.