"ЦАХИМЖИЛТ БА САЙН ТУРШЛАГА" УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+

Улсын ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн төлөөлөгчидтэй 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Цахимжилт ба сайн туршлага” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг  зохион байгууллаа.   

Уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, мөн шүүхийн Захиргааны албаны захирал Дэйв Байерс нар болон бусад албаны хүмүүс оролцож, хоёр улсын  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтын талаар ярилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, Захиргааны албаны захирал Дэйв Байерс нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим шинэчлэлийг хэрэгжүүлж буй тус мужийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалт, цахим нотлох баримттай холбоотой асуудлаар прокуроруудад мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийсэн юм.

Хэлэлцүүлэгт Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын 130 орчим прокурорууд оролцлоо.