Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагуудын оролцоо, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем, Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт хийж, мэдээлэл өгсөн байна.
Зөвлөгөөнд нийт 32 байгууллагын удирдах болон гүйцэтгэх 100 гаруй албан тушаалтан оролцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба