БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас  тус дүүргийн Цагдаагийн газрын 1,2,3 дугаар хэлтэс, Онцгой байдал, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран зах, худалдааны төв, баар, ресторануудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Мөн шалгалтын үеэр зах, худалдааны төвийн 100 орчим түрээслэгч, ажилчдад хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгчээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнхүү:

Тус прокурорын газраас энэхүү шалгалтыг нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хийсэн. Шалгалтын хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нийт 22 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцахад, хэд хэдэн газрын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй байсан. Тухайлбал, согтууруулах ундаа худалдах, борлуулах зөвшөөрлийг сунгуулаагүй, хяналтын камерын үзүүлэлт стандарт шаардлагад нийцээгүй, галын аюулгүй байдлыг хангаагүй, холбогдох дүгнэлтийг гаргуулаагүй зэрэг зөрчил цөөнгүй илэрч, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авсан. Мөн шалгалтын үеэр тухайн аж ахуйн нэгж байгууллагуудад илэрсэн зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийн талаар сургалт, яриа таниулга хийж, заавар, зөвлөмжийг өгч ажилласан нь үр дүнтэй болсон.