Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны хүрээлэнгээс эдийн засгийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд прокуроруудыг чадавхжуулах зорилгоор Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа.
Тус газрын мэргэжилтнүүд үнэт цаас гаргах үйл ажиллагаа, виртуал хөрөнгийн үйлчилгээ, татварын хяналт, шалгалттай холбоотой мэдээллийг прокуроруудад өгч, эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгардаг асуудлын талаар харилцан санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба