Прокурорын байгууллага 2024 оны I дүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38.987, мөрдөн байцаалтын 7352 хэрэгт хяналт тавьж, 3294 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 143 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 305 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчлагдсан хүн 1.1 дахин, цагдан хоригдсон хүн 15.3 хувиар буурчээ.
Мөн мөрдөгчөөс гаргасан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах саналыг прокурор хянаад, 54 хүнийг баривчлахаас татгалзаж эрх нь зөрчигдөхөөс хамгаалсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба