Прокуророос 2024 оны I улиралд хэрэг бүртгэлтийн 38.987 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг нь эзэлж байна. Тодруулбал,
- Залилах гэмт хэрэг 12.436 буюу 31.9 хувь;
- Хулгайлах гэмт хэрэг 10.135 буюу 26 хувь;
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3221 буюу 8.3 хувь;
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1263 буюу 3.2 хувь;
- Мал хулгайлах гэмт хэрэг 1054 буюу 2.7 хувь;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1001 буюу 2.6 хувь;
- Авлига, албан тушаалын гэмт хэрэг 908 буюу 2.3 хувь;
- Дээрэмдэх гэмт хэрэг 604 буюу 1.4 хувийг тус тус эзэлж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба