Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлтэй хамтран “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын болон боловсруулах салбарын 150 орчим аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалтнууд болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, техникийн ажилтан, албан хаагчид оролцож, хууль эрх зүйн мэдээлэл авсан байна.
Тодруулбал, үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйл, ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, ажлын байрны эрүүл ахуйн стандарттай холбоотой анхаарах асуудлуудыг хэлэлцэж, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах талаар санал солилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба