ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

A- A A+
ПРОКУРОРЫН ТУСЛАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Орон нутгийн прокурорын газруудад туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын 2022 оны А/19 дугаартай тушаалаар батлагдсан Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам-ын дагуу зохион байгуулна. ЭНД ДАРНА УУ

Шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлж, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Багатойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын 103 тоот өрөөнд хүлээлгэн өгнө үү.

Тавигдах болзол, шаардлага.

- Монгол Улсын иргэн байх; 

- Дээд боловсролтой байх;

- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;

- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;

- Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх;

- Иргэний хувьд төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй байх;

- Энэ зард тавигдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет;

- Шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл;

- Шалгалтад оролцох иргэний гурван үеийн намтар;

- Бакалавр, түүнээс дээш боловсролын түвшин тодорхойлсон баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;

- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /төрийн албан хаагчид хамаарна/;

- Иргэний үнэмлэхийн хуулбар;

- Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нотолсон баримт;

- Цээж зураг 4x6 см харьцаатай /3 хувь/;

- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол баталгаажуулсан хуулбар;

- Төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг нотлох баримт;

- Цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар байна.

Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч, иргэдэд шалгалт болох газар, цаг хугацаа, байршил болон бусад мэдээллийг “Prosecutor.mn” сайтаар мэдээлнэ.

Жич: - Сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээллийг 88019466, 89990557 дугаарын утсаар авна уу.

Бүртгэлийн хураамж 30.000 төгрөг.