“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ БАЙНА

A- A A+
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ БАЙНА

Өнөөдөр улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа “Хуульчийн про боно-2024” өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын төлөөлөл оролцож,  иргэдэд хууль эрх зүйн чиглэлээр болон байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, хүсэлт хүлээн авч ажиллаж байна.  
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд “Хуульчийн про боно” өдөрлөгийг нэгэн зэрэг явуулж, гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн  үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг онцлогтой.
Тус арга хэмжээ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.