Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх төрийн байгууллагуудтай хамтран “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус дүүргийн Нийгмийн даатгал, Цагдаа, Онцгой байдал, Дотоод Аудит, Газрын алба, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын хэлтэс зэрэг 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцож, нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох чиглэлээр санал солилцсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2023 онд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гарган, төрд учирсан 72 сая төгрөгийг холбогдох иргэн, хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн бол 2024 оны 1 дүгээр улиралд 16 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба