“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ, 500 ГАРУЙ ИРГЭНД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2024” ӨДӨРЛӨГТ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ, 500 ГАРУЙ ИРГЭНД ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдсан “Хуульчийн про боно-2024” өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын төлөөлөл оролцож, 500 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, гомдол, хүсэлтийг нь хүлээн авч ажиллалаа.

Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдөр “Хуульчийн про боно” өдөрлөгийг Улаанбаатар хотод болон 21 аймагт нэгэн зэрэг явуулж, гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн  үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг юм.

Өдөрлөгийн үеэр иргэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авахын зэрэгцээ, харьяа прокурорын газруудад гомдол, хүсэлтээ өгч байсан юм.