Прокурорын байгууллагын хүний нөөцийг чадавхжуулж, хувь хүний хөгжлийг дэмжих, ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий прокурор, туслах ажилтны мэргэжлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудын шилдэг 30 прокурор, 31 туслах ажилтан оролцож, ур чадвар, мэдлэг оюунаа сорьсон юм.
“ПРОКУРОР-2024” тэмцээний тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Янжиндулам, дэд байранд Сүхбаатарын дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбат, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Болортуяа,
“ТУСЛАХ АЖИЛТАН-2024” тэмцээний тэргүүн байранд Хөвсгөл аймгийн прокурорын газрын туслах ажилтан Ш.Дамдиндорж, дэд байранд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Э.Ануужин, гуравдугаар байранд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Халиунгоо нар тус тус шалгарлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба