ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 445 дугаар нээлттэй хорих ангитай хамтарсан зөвлөгөөн хийж, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт болон хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад анхаарах асуудлуудыг хэлэлцэж, санал солилцлоо.

Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, “Хууль сахиулах байгууллагын ажилтны сэтгэл зүй” сэдэвт сургалтыг мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтран зохион байгуулсан байна.