Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Экологийн Цагдаагийн албатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сургалт хийлээ.
Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дээшлүүлэх, байгаль хамгаалах ажилд идэвх санаачилгатай оролцох соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тус сургалтад Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх “Эко бүлгэм”-ийн 140 орчим гишүүн сурагч хамрагдсан байна.
Тус прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, байгаль хамгаалах арга замын талаар болон “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээтэй холбоотой мэдээллийг өгч, сурагчдын дунд асуулт, хариултын тэмцээн зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба