Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах” нөлөөллийн ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэд, олон нийтэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар сургалт зохион байгуулжээ.
Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 300 гаруй албан хаагч, иргэд танхимаар болон цахимаар оролцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба