АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ПРОКУРОРЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын “Ирээдүй цогцолбор” сургуулийн ахлах ангийн сурагчид тус дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус прокурорын газраас прокурорын байгууллагын үүсэл хөгжил, чиг үүргийн талаар танилцуулж, мэргэжил сонголт, тэр дундаа хуульчийн мэргэжлийн онцлогийн талаар мэдээлэл өгсөн байна.