ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЖЭЭ

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЖЭЭ

Булган аймгийн хэмжээнд 2024 оны эхний 4 сарын байдлаар 11650 зөрчил үйлдэгдсэнээс 97 хувийг нь хялбаршуулсан журмаар, 2.8 хувийг  нь зөрчлийн хэрэг нээн шалгаж, шийдвэрлэжээ.  

Тус аймагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Улсын бүртгэлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргүүд зонхилон үйлдэгдэж байна.

Аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг зөрчихгүй байх зорилгоор  эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж, Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, түүнд нийцүүлэн гаргасан журам, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн талаар мэдээлэл хийжээ.   

Зөвлөгөөнд нийт 19 байгууллагын 80 орчим албан тушаалтан оролцсон байна.