Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой тодорхойлох үүднээс тус дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан хүүхэд хохирсон гэмт хэргүүдийг судалжээ.
Тус дүүрэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2022 онд 254 бүртгэгдсэн бол 2023 онд 14.8 хувиар өсөж 317 хэрэг, 2024 оны эхний улирлын байдлаар 74 хэрэг тус тус гарч, нийт 645 гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирсон байна.
Гэмт хэргийн тухайд, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл, бэртэл авсан хэргүүд дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнээс гадна эд зүйлээ хулгайд алдах, дээрэмдүүлэх, залилуулах, бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гарчээ.
Судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлт, хүүхэд хоорондын таарамжгүй харилцаа зэргээс гадна эцэг, эхийн анхаарал халамж, хараа хяналт сул, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг айлын хүүхдүүд хамгийн их гэмт хэрэгт өртөж, хохирсон болох нь тогтоогдсон байна.
Түүнчлэн тус дүүргийн 1, 17, 18, 33, 28, 29 дүгээр хороодод болон зарим сургууль, сургуулийн орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг их хамгийн их үйлдэгдэж байгааг тогтоожээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба