Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Монголын Хуульчдын холбоо хамтран “Төр, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалахад прокурорын оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.
Илтгэлийн уралдаанд оролцсон шилдэг 8 оролцогчийн илтгэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Л.Энхсайхан тэргүүн байранд, Дотоод хэргийн их сургуулийн оюутан Н.Эрдэнэтулга болон ОХУ-ын Прокурорын их сургуулийн Эрхүүгийн хууль зүйн институтын оюутан С.Саруулбуян нар дэд байранд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Э.Хишигсүрэн гуравдугаар байранд, “Шихихутуг” их сургуулийн оюутан А.Бямбадалай тусгай байранд тус тус шалгарлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба