ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН  АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн жинхэнэ албан хаагчдыг Улсын ерөнхий прокурорын газрын “Хүний нөөцийн асуудал хариуцсан референт”-ийн албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Гурван үеийн намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа /e-mongolia–аас татан авах/;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
  • Тухайн орон тоонд шилжин ажиллахыг хүссэн өргөдөл.

Материал хүлээнг авах:

  • Хугацаа: 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: s.siilegmaa@prosecutor.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 88019466 /ажлын цагаар/ 

Байгууллага

Дотоод нэгж

Албан тушаалын нэр

Албан тушаал

Албан тушаалын тодорхойлолтод

заасан тусгай шаардлага

Ангилал

Зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Улсын ерөнхий прокурорын газар

Хэрэг эрхлэх газар

Хүний нөөцийн асуудал хариуцсан референт

Ахлах  түшмэл

АА-6

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

-Хүний нөөцийн менежер,

 -Эрх зүйч,          -Төрийн болон бизнесийн удирдлага

Төрийн албан хаагчийн дунд хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс  түшмэлийн албан тушаалд 3-өөс доошгүй жил ажилласан ба

АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШААРДЛАГА