Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс шинэ залуу прокуроруудад зориулан зохион байгуулдаг “Прокурорын анхан шатны сургалт” боллоо. Сургалтад аймаг, дүүрэг, сум дундын прокурорын газарт шинээр томилогдсон 20 гаруй прокурор хамрагдаж, хяналтын ажлын чиглэлээр болон ёс зүй, хараат бус байдалтай холбоотой асуудлаар мэдлэг, мэдээллийг авсан байна.
Энэ удаагийн сургалтыг тус хүрээлэнгээс бэлтгэн гаргасан “Шинээр томилогдсон прокурорын сургалтын гарын авлага”-д тулгуурлан зохион байгуулснаараа онцлог болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба