ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД “ХИЙРХЛЭЭС ХЭН Ч ХОЖИХГҮЙ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ОЮУТАН, СУРАГЧДЫН ДУНД “ХИЙРХЛЭЭС ХЭН Ч ХОЖИХГҮЙ” АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сонгинохайрхан  дүүргийн хэмжээнд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 2023 онд 858 бүртгэгдсэнээс 7.4 хувьд нь өсвөр насны хүүхдүүд холбогджээ.

Тус дүүргийн прокурорын газраас өсвөр насны хүүхдийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран оюутан, сурагчдын дунд “Хийрхлээс хэн ч хожихгүй” аяныг зохион байгуулсан байна.

Аяны хүрээнд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий  боловсролын сургуулийн сурагчдын дунд богино бичлэгийн уралдаан (reel), их дээд сургуулийн оюутнуудын дунд илтгэлийн уралдааныг тус тус явуулж, дүнгээ гаргажээ.

Богино бичлэгийн уралдаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль нэгдүгээр байр, “Өнөр” цогцолбор сургууль хоёрдугаар байр, 122 дугаар сургуулийн сурагчид гуравдугаар байр эзэлсэн бол, илтгэлийн уралдаанд “Их засаг” Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Ө.Номин-Эрдэнэ тэргүүн байр, Н.Доржнямбуу хоёрдугаар байр, Эм зүйн шинжлэх ухааны сургуулийн оюутан Б.Лхагвасүрэн гуравдугаар байр тус тус эзэлжээ.

Мөн дээрх аяны дүнг гаргах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг хийсэн байна. Тус өдөрлөгт 200 орчим оюутан, сурагчид оролцож, “Үе тэнгийн дээрэлхэлт” болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.