ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ АЖИЛ ХАРИУЦСАН ПРОКУРОРУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Прокурорын байгууллагын хэмжээнд шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцан ажиллаж байгаа прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг болон сум дундын прокурорын газрын 50 орчим прокурор тус зөвлөгөөнд оролцож, хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Мөн эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг хийж, практик сургалтуудыг зохион байгуулснаас гадна харилцан ажлын туршлага солилцсон юм.