Баянгол дүүргийн прокурорын газраас хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын ажилтан, алба хаагч нарыг хүний эрхийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагатай хамтран “Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад тус прокурорын газрын прокурорууд, дүүргийн Цагдаагийн газар болон Замын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид, Дотоодын цэргийн 05 дугаар анги, дүүргийн Татвар, Нийгмийн даатгал, Статистик, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн ажилтан, алба хаагчид зэрэг 140 гаруй хүн оролцож, хүний эрхийн талаарх үндсэн ойлголт, суурь зарчмын талаар мэдээлэл авлаа.
“Эмнести Интернэшнл” Олон Улсын байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Б.Бадрал, сургагч багш Г.Сүхбат нар хүний эрхийг хамгаалах механизм, хүний эрхэд суурилсан хандлага зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг явуулж, санал солилцсон юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба