Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөл 21 прокурор Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-д болсон “Үндэстэн дамнасан гэмт хэрэг ба цахим нотлох баримт” сэдэвт сургалтад оролцоод ирлээ.
Сургалтын хүрээнд БНСУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хөрөнгийн зах зээл дээрх үнэт цаасны гэмт хэргийн зохицуулалт, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүнд тавьдаг цахим хяналтын тогтолцооны талаар болон мөнгө угаах, хар тамхины гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа сайн туршлага, арга тактикийг нарийвчлан судалж, цахим нотлох баримтад шинжилгээ хийдэг Дижитал форенсикийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тус сургалтыг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн хүрээлэн, Олон Улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын прокурорын байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь 2022-2024” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба