2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ - ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТОХИОЛДОЛ 5.6 ХУВИАР БУУРСАН БАЙНА

A- A A+
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ - ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТОХИОЛДОЛ 5.6 ХУВИАР БУУРСАН БАЙНА

Прокурорын байгууллага 2024 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн 49.106, мөрдөн байцаалтын 13.742 хэрэгт хяналт тавьж, 8013 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 333 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 798 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчлагдсан хүн 29.3 хувиар, цагдан хоригдсон хүн 5.6 хувиар тус тус буурчээ.