2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ - ХЯНАЛТ ТАВЬСАН НИЙТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЗАЛИЛАХ, ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

A- A A+
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ - ХЯНАЛТ ТАВЬСАН НИЙТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЗАЛИЛАХ, ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

Прокуророос 2024 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн 49.106 хэрэгт хяналт тавьж ажилласнаас дийлэнх нь бусдын эд хөрөнгийг залилсан, хулгайлсан гэмт хэрэг байна. Тодруулбал,

-Залилах гэмт хэрэг 15.053 буюу 30.6 хувь;

- Хулгайлах гэмт хэрэг 12.650 буюу 25.8 хувь;

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 4562 буюу 9.3 хувь;

- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1803 буюу 3.7 хувь;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1595 буюу 3.2 хувь;

- Авлига, албан тушаалын гэмт хэрэг 1.328 буюу 2.7 хувь;

-Мал хулгайлах гэмт хэрэг 1132 буюу 2.3 хувь;

- Дээрэмдэх гэмт хэрэг 810 буюу 1.6 хувийг тус тус эзэлж байна.