Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд авлига, албан тушаалын 1366 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өсжээ.
Үүнээс 167 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 120,
- Хахууль авах 53,
- Хахууль өгөх 56,
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 4 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Авлигын гэмт хэргийн улмаас 2,2 их наяд төгрөгийн хохирол учирснаас 1,6 их наяд төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдээр нөхөн төлүүлсэн байна.
Мөн хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 42,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 1.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн 67.5 хувь нь Нийслэлд, 32.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ, Сүхбаатар аймагт хамгийн их байна.
Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 79 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 17 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 9.2 хувийг эзэлж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба