АНУ-ЫН КОНГРЕССЫН ДЭРГЭДЭХ ОЛОН УЛСЫН МАНЛАЙЛЛЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ ЖЭЙН САРГУСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

A- A A+
АНУ-ЫН КОНГРЕССЫН ДЭРГЭДЭХ ОЛОН УЛСЫН МАНЛАЙЛЛЫН  ТӨВИЙН ЗАХИРАЛ ЖЭЙН САРГУСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын Манлайллын Төвийн захирал Жэйн Саргус, мөн төвийн дэд захирал Маура Шелден нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын прокурорын байгууллага, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон улсын Манлайллын Төв хоорондын хамтын ажиллагааны хүрээнд прокуроруудыг тус улсын түүх, соёл болоод хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, туршлага судлах боломж нөхцөлийг бүрдүүлж, төсөл хөтөлбөрүүдэд амжилттай хамруулж ирсэн талаар онцлон ярилцлаа. Мөн хамтын ажиллагааг амжилттай явуулахад талуудын идэвх санаачилга, дэмжлэг туслалцаа чухал нөлөөтэй байсан болохыг тэмдэглэж, харилцан талархал илэрхийлэв.

Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын манлайллын төвийн Эрх-зүйт ёс хөтөлбөрт хамрагдсан шүүгч, ажилтнуудын оролцоотой Олон Улсын хурлыг 2025 оны зургаан сард Монгол Улсад зохион байгуулахад бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцлоо.