Прокурорын байгууллагаас дээрх хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 429 хэрэгт хяналт тавьж, 228 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 240 хүний 20 хувь нь 18-30, 21.2 хувь 45-аас дээш, 58.3 хувь нь 31-44 насныхан байгаа бол 44.1 хувь нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлджээ.
Хүйсийн хувьд 95.8 хувь нь эрэгтэй, 53.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2023 оны мөн үеэс 32 хувиар буурсан бөгөөд Нийслэлд 53.3 хувь нь, орон нутагт 46.7 хувь нь бүртгэгджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба