2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ - ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГИЙН 51.6 ХУВЬ НЬ ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ, МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

A- A A+
2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ - ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГИЙН 51.6 ХУВЬ НЬ ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ, МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ БАЙНА

2024 оны эхний хагас жилд байгаль орчинд хохирол учруулсан  503 хэрэгт прокурор хяналт тавьж, 264 хүнд холбогдох 203 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Энэ төрлийн хэргийн 51.6 хувийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зүгээс ойн модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдан борлуулсан, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайсан, олборлосон зэрэг байгаль орчинд хохирол учруулсан гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал,

- Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 39,

- Хууль бусаар мод бэлтгэх 104,

- Хууль бусаар ан агнах 34,

- Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 14,

- Химийн хорт аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 10,

- Ой, хээрийн түймэр тавих 2 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөн прокурорын зөвшөөрлөөр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, хууль бусаар олсон байгалийн баялаг, амьтан, ургамал, түүхий эд зэрэг 116.4 сая төгрөгийн эд зүйлийг хураан авч, 914.9 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулсан байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 42 орчим хувь нь Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бөгөөд 2023 оны мөн үеэс 18.2 хувиар буурчээ.