“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

A- A A+
“МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА

Улсын ерөнхий прокурорын газраас мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, олон улсын сайн туршлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж, мэдээлэл солилцох, нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Энэ оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болох “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийг есдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл gpo_tri@prosecutor.mn цахим хаягаар хүлээн авах юм.

Иймд эрхэм хуульч, эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүд Та бүхнийг тус олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл ирүүлж оролцохыг урьж байна.

Уг хурлыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.