Ховд аймгийн прокурорын газраас 2024 оны эхний хагас жилийн байдлаар сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагуудыг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 шалгалт, 2 судалгаа хийж, 40 байгууллага, албан тушаалтанд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тус аймгийн прокурорын газар, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж дээрх шалгалт, судалгааны үр дүн, прокурорын мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба